Товч танилцуулга

Шинэ Амгалан дэлхий ХХК нь 2013 онд байгуулагдсан 20 гаруй ажилтантай ба ургамлын гаралтай уурагт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг.

Бид 10 жилийн хугацаанд ургамалд суурилсан уурагт бүтээгдэхүүний импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо амжилттай биелүүлж 10-аад төрлийн “Сайн” нэрийн дүпү болон дүпүгээр үйлдвэрлэсэн веган бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдэд хүргэсээр иржээ.

Бид хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж гол түүхий эд шар буурцгийг дотооддоо тарьж ургуулах зорилго тээн Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод аймагт аймгийн тариаланчидтай хамтарч Монгол орны нөхцөлд тохирсон үр сортыг гаргаж аваад байна. 2020-2023 онд Гацуурт компанитай хамтран 100 га газарт тариалсан нь амжилттай ургаж үйлдвэрлэлийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын ургацаар хангасан туршлагатай.

2019 оноос ОХУ-ын гарал үүсэл тодорхой, генетикийн өөрчлөлтөд ороогүй шар буурцгийг үйлдвэрт нэвтрүүлэн веган бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.


Бүтээгдэхүүний нэр
Хэмжээ
код
1
Сайн дүпү
400 гр
8658000717217
2
Сайн дүпү
200 гр
8658000717231
3
Сайн котлет
200 гр
8658000717224
4
Сайн зайдас
200 гр
8658000717279
5
Сайн нимгэн дүпү
250 гр
8656000411098
6
Амталсан дүпү
250 гр
8656000411081
7
Сайн зөөлөн /силкен/ дүпү
400 гр
8656000411104
8
Сайн өндгөн дүпү
200 гр
8656000717286
9
Чихэрлэг соустай дүпү
200 гр
8656000411012

Манай компани яагаад веган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимтэй нэмэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас олон улс оронд байгалийн гамшиг нүүрлэж байна. Хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болоод байгаа билээ. Веган амьдралын хэв маяг нь дэлхийн дулаарлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл төдийгүй олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шилдэг шийдэл юм.

Монгол улсын хэмжээнд 2022 онд хүн амын өвчлөлийн тохиолдол 3.6 саяд (давхардсан тоогоор) хүрч, 2013 оноос 1515.1 мянгаар, өмнөх оноос 791.8 мянгаар тус тус нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг өвчний ангиллаар авч үзвэл улсын хэмжээнд 2022 онд халдварт бус өвчний 16.5 хувийг хоол боловсруулах тогтолцооны, 12.2 хувийг зүрх, судасны тогтолцооны өвчнүүд эзэлж байна. ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна. Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 33.2%, ходоодны хорт хавдар 17.2%, уушги гуурсан хоолой хорт хавдар 7.6%, улаан хоолой 5.0%, умайн хүзүүний хорт хавдар 4.6% эзэлж байгаа ба нийт хорт хавдрын 67.6%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.9 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 39.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (33.3%), хавдар (24.5%), осол гэмтэл, гадны шалтгаан (16.5%) зонхилж байна. Нас баралтад эрэгтэйчүүдийн эзлэх хувь өссөөр байна.

Бидний бидний үйл ажиллагаа үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь иргэд олон нийтэд дээрх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж эрүүл байх, байгаль орчиндоо ээлтэй амьдрах бодит ач тусыг хүргэж нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчлөлийг бууруулах болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулах ач холбогдолтойгоос гадна Монгол улсын Их Хурлын 2016 онд соёрхон баталсан Парисын хэлэлцээр, 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 407 тоот тогтоолоороо баталсан “Парисын Хэлэлцээрийг Хэрэгжүүлэх Үндэсний Хэмжээнд Тодорхойлсон Хувь Нэмрийн Зорилт” бичиг баримт болон Монгол улсын 2020 оны 05 сарын 13-ны өдөр Монгол улсын Их хурлын 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хоёрт хүний хөгжил хэсэгт заасан эрүүл мэндийн зорилт 2.2, зургаад заасан ногоон хөгжлийн 6.4-р зорилт, Тогтвортой хөдөө аж ахуй 8.3-р зорилтууд тэр дундаа Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.2.14, 2.2.31, 2.2.33, 6.4.1, 6.4.7, 6.4.17, 8.3.23, 8.3.24, 8.3.25, 8,3,33 дугаар заалтуудыг бүрэн хангаж буй юм.

Бидний үйлдвэрлэлийн гол орц болох шар буурцаг нь хүний биед нэн шаардлагатай 8 үл орлогдох амин хүчлийг агуулсан төгс уураг бөгөөд кали, натри, кальци, зэс, магни, төмөр ,цайр, селен болон А Е К В1 В2 аминдэм, фолийн хүчил агуулна.

Манай компани хугацаа уртасгагч, нөөшлөгч агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд эрүүл зөв хооллох дадлыг суулгахад хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна.