Сайн дүпү

Дүпү нь 5000 гаруй жилийн түүхтэй бүтээгдэхүүн бөгөөд шар буурцгийн сүүний бяслаг буюу уургийн агууламж өндөртэй махыг орлох амин хүчлүүдийг агуулсан бүтээгдэхүүн юм. Улаанбаатар хотод дүпүний 10 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас Шинэ Амгалан Дэлхий ХХК 40 орчим хувийг зах зээлд нийлүүлж байна.

Сайн дүпү нь 400 болон 200 гр-аар савлагдсан. Нөөшлөгч болон хүнсний нэмэлт агуулаагүй. Бүх төрлийн хоолонд хийж болох ба салат зуушинд шууд ашиглаж болно. Уургийн агууламж 100 гр тутамд 18,5%
2015 оны Монгол Чанар шагналтай.